Wednesday, January 31, 2018

Нурууны дасгал

Хужиртын рашаан сувилалд хийдэг байсан нурууны дасгалаа дараа санах, үргэлжлүүлэн хийх зорилгоор бичлээ. Эрүүл мэндээ боддог хэн бүхэн хийгээрэй.
Эрүүл явахад мянган лан.
Эрүүл биед саруул ухаан оршино.

Нурууны дасгал тул хэмтээ, дээшээ харах байрлалаар ихэнхи дасгал хийгдэнэ.

1. Гараа биеийн дагуу доош нь унжуулаад дээшаэ харж хэвтэнэ. Гараа өргөн толгойн дээш газарт хүргэн 10 удаа
2. Гараа биеийн дагуу доошоо унжуулаад гарын бугуй, хөлийн шагайгаар дээш доош хөдөлгөн 20 удаа 3. Гараа биеийн дагуу доошоо унжуулан хэвтэж бэлтгэх байдлаас нэг гар, нэг хөлийг сөөлөлөн өргөж буулган 20 удаа 4. Гараа биеийн дагуу доошоо унжуулан хэвтэж бэлтгэх байдлаас 2 хөл, 2 гараа зэрэг өргөж буулган 10 удаа. Хөл 45 градусаар өргөнө. 5. Гараа биеийн дагуу доошоо унжуулан хэвтэж бэлтгэх байдлаас гараа ташаандаа авч дугуй жиих хөдөлгөөн хийн 20 удаа 6. Баруун тийш харж хэвтэн, баруун гараараа толгойгоо түшиж, зүүн гараа ташаандаа авч дугуй жийх хөдөлгөөн 20 удаа 7. Зүүн тийш харж хэвтэн, зүүн гараараа толгойгоо түшиж, баруун гараа ташаандаа авч дугуй жийх хөдөлгөөн 20 удаа 8. Дээшээ харж хэвтэн гараа нуруун доороо ивэж 2 хөлөө 45 градус дээш өргөн, 5 секунд бариад 10 удаа 9. Доошоо харж хэвтэн 2 гараа дээшээ мөргөлийн байрлалд авч толгой, гар, цээжийг дээш өргөн 10 удаа. Хөл газраас хөндийрүүлэхгүй. 10. Өмнөх байрлалаас хөлөө давхар өргөн сэлэх хөдөлгөөн 10 удаа (дүүжин даажин) 11. 4 хөллөн гар, хөлөө сөөлжлөн өргөж 20 удаа 12. 4 хөллөн толгойгоо цээжиндээ нааж, нуруугаа гүдийлгэж, толгойгоо өргөж нуруугаа хотолгойн муур хөдөлгөөн 20 удаа 13. Гудасны доор хэсэгт зогсон мөргөх. 4 тоон дээр доош сууж гараа нурууны ард аван нуруугаа хотойлгоно 5-7 тоот дээр урагш сунан мөргөнө. 8-10 тоон дээр өвдөг дээрээ тулан босоод нуруугаа доош даран цээжээ тэнийлгэн өгнө. Йогийн Puppy pose шүү. 11 тоон дээр өвдөгөө нугалан сууж гараа нурууны ард аван нуруугаа хотойлгоно. 12 тоон дээр босож зогсоно. 10 удаа мөргөөрэй.
14. Босоо байрлалаас өлмий дээрээ зогсон гараа толгойн дээр алгаа ташна. Буцааж буун эхний хөдөлгөөнийг давтах маягаар 5 удаа алгаа ташна.
Ингээд болоо.

Их яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн шүлэгээр өндөрлөе.

Жаргалан
Жаргалан жаргалан жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний дотроос чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан

Wednesday, January 24, 2018

Өвлийн өдөр

Жавар тас хийсэн, дөрвөн есийн өвлийн хүйтэн өдөр, айл бүрийн яндангаас гарсан утааг харахад сэтгэлд нэг л дулаахан, хөөрхөн мэдрэмж төрөх. 

Tuesday, January 23, 2018

Хужиртийн домог

Өвөрхангай аймгийн нутагт орших Хужирт рашаан сувилалд хэд хоног сайхан сувилуулж амарч байна. Уг сувилалыг 1939 онд ашиглалтанд оруулсан юм байна. Зоогийн газар нь нэг удаадаа 320 хүнд үйлчилдэг, зундаа оргил үедээ 3 ээлжээр хооллодог гэнэ. Сүүлийн үед сувилалын газар гэхээр хөгшин настай хүн ирдэг гэсэн ойлголт үгүй болжээ. Залуучууд, сургуулийн амралт таарсан болохоор хүүхдүүд, гэр бүлээрээ амарч байгаа амрагчид олон байна. Хужиртийн халуун рашаан, шавар нь үе мөчний өвчин, архаг ядаргаа, эмэгтэйчүүд зэрэг олон өвчинг эдгээж илааршуулдаг шидтэй юм байна. Үр тогтохгүй эмэгтэйчүүд энд ирж шавар тавиулж үр хүүхэдтэй болсон нь олон гэнэ. Ийм эмэгтэйчүүд 4 сар тутамдаа ирж шавар тавиулбал их сайн гэнэ. "Шаварны хүүхдүүд" их бий гэнэ шүү.
Хужирт рашаан сувилал, Элма хужирт, Ананд хужирт, Сэмжид хужирт гээд рашаан сувилалын газрууд рашаан, шавараа тойрон байрладаг юм байна.
Бие сэтгэлийн амгалан, рашаан ус, шаварандаа ороод чадвал жилдээ нэг ирээд амархад үнэхээр сайхан юм байна шүү.
Уг рашаан, шаварыг анх мэдэж нээсэн домгийг өгүүлбэл, Шунхлай нэртэй нутгийн өвгөн уулийн энгэрт алсын барааг ширтэн суухдаа хөлөн доголсон нэгэн буга шаварт зогсон байхыг ажиглажээ. 7 хоног орчим болсоны дараа буга эрүүл болсоныг харж рашааны ид шидийг мэдсэн юм байна.
Нутгийн олон Шунхлай өвгөний нэрээр хужиртийн хайрханыг нэрлэн, энгэрт нь Шунхдлай өвгөн алсыг ширтэн суугаа хөшөө, Шунхлай хайрханы дээр Буган хөшөө босгосон байна.
Рашаанд ирсэн хүн доорхи үгийг хэлэн, өвчинөө илааршуулахыг гуйж рашаан, шавартаа орж эхэлдэг гэнэ.

Зэ, Алс газраас зүдэж ирлээ
Агт морин эцэж ирлээ
Рашаан хүртэхээр зорьж ирлээ
Шаварт орохоор хүсч ирлээ
Өвчин эмгэгт минь эм болж хайрла аа!
Үжирсэн биеийг минь эдгээн засаж хайрла аа!