Хужиртын рашаан сувилалд хийдэг байсан нурууны дасгалаа дараа санах, үргэлжлүүлэн хийх зорилгоор бичлээ. Эрүүл мэндээ боддог хэн бүхэн хийгээрэй.
Эрүүл явахад мянган лан.
Эрүүл биед саруул ухаан оршино.
Нурууны дасгал тул хэмтээ, дээшээ харах байрлалаар ихэнхи дасгал хийгдэнэ.
1. Гараа биеийн дагуу доош нь унжуулаад дээшаэ харж хэвтэнэ. Гараа өргөн толгойн дээш газарт хүргэн 10 удаа
2. Гараа биеийн дагуу доошоо унжуулаад гарын бугуй, хөлийн шагайгаар дээш доош хөдөлгөн 20 удаа
3. Гараа биеийн дагуу доошоо унжуулан хэвтэж бэлтгэх байдлаас нэг гар, нэг хөлийг сөөлөлөн өргөж буулган 20 удаа
4. Гараа биеийн дагуу доошоо унжуулан хэвтэж бэлтгэх байдлаас 2 хөл, 2 гараа зэрэг өргөж буулган 10 удаа. Хөл 45 градусаар өргөнө.
5. Гараа биеийн дагуу доошоо унжуулан хэвтэж бэлтгэх байдлаас гараа ташаандаа авч дугуй жиих хөдөлгөөн хийн 20 удаа
6. Баруун тийш харж хэвтэн, баруун гараараа толгойгоо түшиж, зүүн гараа ташаандаа авч дугуй жийх хөдөлгөөн 20 удаа
7. Зүүн тийш харж хэвтэн, зүүн гараараа толгойгоо түшиж, баруун гараа ташаандаа авч дугуй жийх хөдөлгөөн 20 удаа
8. Дээшээ харж хэвтэн гараа нуруун доороо ивэж 2 хөлөө 45 градус дээш өргөн, 5 секунд бариад 10 удаа
9. Доошоо харж хэвтэн 2 гараа дээшээ мөргөлийн байрлалд авч толгой, гар, цээжийг дээш өргөн 10 удаа. Хөл газраас хөндийрүүлэхгүй.
10. Өмнөх байрлалаас хөлөө давхар өргөн сэлэх хөдөлгөөн 10 удаа (дүүжин даажин)
11. 4 хөллөн гар, хөлөө сөөлжлөн өргөж 20 удаа
12. 4 хөллөн толгойгоо цээжиндээ нааж, нуруугаа гүдийлгэж, толгойгоо өргөж нуруугаа хотолгойн муур хөдөлгөөн 20 удаа
13. Гудасны доор хэсэгт зогсон мөргөх. 4 тоон дээр доош сууж гараа нурууны ард аван нуруугаа хотойлгоно 5-7 тоот дээр урагш сунан мөргөнө. 8-10 тоон дээр өвдөг дээрээ тулан босоод нуруугаа доош даран цээжээ тэнийлгэн өгнө. Йогийн Puppy pose шүү. 11 тоон дээр өвдөгөө нугалан сууж гараа нурууны ард аван нуруугаа хотойлгоно. 12 тоон дээр босож зогсоно. 10 удаа мөргөөрэй.
14. Босоо байрлалаас өлмий дээрээ зогсон гараа толгойн дээр алгаа ташна. Буцааж буун эхний хөдөлгөөнийг давтах маягаар 5 удаа алгаа ташна.
Ингээд болоо.
Их яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн шүлэгээр өндөрлөе.
Жаргалан
Жаргалан жаргалан жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний дотроос чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан
No comments:
Post a Comment