Өнөөдөр Цүкүба их сургуулийн Эй сангаас нэг мэдээ хүлээн авлаа. Манай багш Такахаши Масафүми гуай энэ жилийн төгсөлтөө хийгээд гавъяаныхаа амралтанд гарах гэж байгаа гэнэ.
Тэгээд энэ оны 3 сарын 23 өдөр Такахаши багшийн үе үеийн төгсөгчдийн OB会 (OB kai) болно гэнэ.
Цүкүбагийн их сургуульд суралцаж төгссөн 2006-2009 он бол миний амьдралын хамгийн дурсгалтай сайхан мөчүүдийн нэг яах аргагүй мөн билээ. Манай багш үнэхээр намайг чирч явсаар л төгсгөсөн дөө. Муу сурдаг оюутан байлаа. Багшдаа үргэлж баярлаж явдаг.
OB会 (OB kai) гэх ойлголтын тухай тайлбарлавал, ОВ гэдэг нь Old boy буюу хөгшин хүү гэсэн утга 会 (kai) гэдэг нь уулзалт гэсэн утгыг илэрхийлдэг. Ерөнхийдөө бол хууччуудын уулзалт гэсэн үг. Японд сургуульд хамт суралцаж байсан, хамт ажиллаж байсан хүмүүс уулзаж ОБ кай хийх нь их байдаг. Нийгмийнх нь нэг соёл юм даа. Тэгээд нэг уулзсаных хоолонд ороод жоохон идэж, ууж байгаад караокэ ороод 二次会 (nijikai)、三次会 (sanjikai) гээд явж өгнө дөө. Япончууд маш зарчимч, албархуу юм шиг мөртлөө, ууж идээд явбал бүгд маш яриа хөөрөөтэй, хөгжиж чаддаг хүмүүс шүү.
No comments:
Post a Comment