УДБЭТ-ыг найрал дуучид, балетын жүжигчид оролцон симфони найрал хөгжим хөгжимдсөн Л. Мөрдоржийн "Хөхөө Намжил" 5 үзэгдэлт дуурийг үзэж сонирхлоо. Удирдаач Ц. Мөнхболд /МУУГЗ/, найруулагч А. Дашпэлжээ /МУАЖ/, зураач Г. Ганбаатар /МУУГЗ/ нар ажиллаж гол дүрүүдэд:
Хөхөө Намжил М. Даваадорж
Уянга Б. Энхнаран /СТА/
Алтайн дагина Ж. Энхмаа
Галдан Б. Шинэбаяр
Түшмэл Э. Бумхүү /СТА/
Хувилгаан О. Хүрэлбаатар /СТА/
Их хатан Б. Эрдэнэтуяа /МУГЖ/
Дуганч Г. Шижирболд /СТА/ нар дууллаа.
Монголын дуурь болохоор орчин нөхцөл, тайз засал зэрэг нь сэтгэлд ойр, үлгэрийг хэрхэн тайзан дээр амилуулж болохыг харуулсан маш сайхан санагдлаа. Дөрөө, шагайгаар суудал зассан нь өвөрмөц сонин шийдэл санагдсан.
Гадаад дуурь үзэхэд бид хэлийг нь ойлгохгүйгээс дутуу ойлгодог байх. Харин монгол хэл дээрээ сонсох нь сэтгэлд ойр байсан.
ДБЭТ-т 20 гаруй монгол дуурь тавигдсан байна. Бүгдийг нь үзэх зорилго тавилаа.
No comments:
Post a Comment