Язгуур урлагыг орчин үеийн бүжгийн урлагтай хослуулсан. Мөн бүжиг, хөгжим, гэрэл, видео графикийг хослуулан хэмнэлийг урласан энэ оройн үзүүлбэр үнэхээр тансаг болж өнгөрлөө.
Гоцлол бүжигчин Т. Содгэрэлийн уран бүтээлийн үдэшлэг дангаараа бус олон олон уран бүтээлчдийн уран бүтээлийн үдэшлэг санагдлаа. Ятгачин МУГЖ, Мөнх-Эрдэнийн Санахуй, Эмоци аянууд ямар гоё уянгалаг байсан бэ.
Бүжгийн хөдөлгөөндөө малын тамга /хас тамга, чандмань тамга г. м/ оруулж өгсөн нь их сонирхол татлаа.
Харин шагшуурга зэргийг понаграммдаа дууг нь оруулах биш бодитоор дуугаргаж бүжсэн бол илүү гоё амьд болох байсан санагдлаа.
Энэ оройн бас нэг онцгой зүйл нь японы экибана урлагийн уран бүтээлч Г. Бурмаагийн бүтээл байлаа.
Энэ оройн сайхан тоглолтыг зохион байгуулж оролцсон бүх уран бүтээлчдэд баяр хүргэе. Виртүс академийн брошурын зургаас ашиглалаа.
No comments:
Post a Comment